ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Frappe.MN
Үйлчилгээ үзүүлэгч: ДИЖИТАЛ КОНСАЛТИНГ СЕРВИС ХХК
Вебсайт: /
Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны 10 сарын 01 өдөр
1. ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл (“Нөхцөл”) нь Монгол Улсад бүртгэлтэй Дижитал Консалтинг Сервис ХХК(“Үйлчилгээ үзүүлэгч”, “Бид”, “Манай компани”) нь Frappe.MN брендийн нэрээр Frappe Framework, ERPNext болон түүнтэй холбоотой программ хангамж, систем нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, тохиргоо, зөвлөх үйлчилгээ, hosting, техникийн дэмжлэг болон бусад үйлчилгээг (“Үйлчилгээ”) харилцагчид (“Захиалагч”, “Та”) үзүүлэхтэй холбоотой нөхцөлийг тогтооно.
1.2. Та Frappe.MN-ийн вебсайт, үйлчилгээ, систем, программ хангамж, hosting, support болон бусад үйлчилгээг ашигласнаар энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3. Тодорхой төсөл, үйлчилгээний хүрээнд Талууд тусгай гэрээ, үйлчилгээний захиалга, техникийн даалгавар, үнийн санал, ажлын даалгавар, Statement of Work (“SOW”), SLA болон бусад баримт бичиг байгуулж болно.
1.4. Тусгай гэрээ болон энэхүү Нөхцөлийн хооронд зөрүү гарвал тухайн тусгай гэрээнд өөрөөр заагаагүй бол тусгай гэрээний нөхцөл давуу үйлчилнэ.
2. НЭР ТОМЬЁО
Энэхүү Нөхцөлд:
- “Frappe.MN” гэж Дижитал Консалтинг Сервис ХХК-ийн Frappe болон ERPNext-тэй холбоотой үйлчилгээний брендийг;
- “Үйлчилгээ үзүүлэгч” гэж Дижитал Консалтинг Сервис ХХК-ийг;
- “Захиалагч” гэж Үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдийг;
- “ERPNext” гэж Frappe Technologies болон open-source community-ийн хөгжүүлдэг ERP системийг;
- “Frappe Framework” гэж ERPNext болон бусад application хөгжүүлэхэд ашиглагддаг нээлттэй эхийн framework-ийг;
- “Систем” гэж Захиалагчид зориулан тохируулсан, хөгжүүлсэн, суурилуулсан эсхүл байршуулсан ERPNext/Frappe системийг;
- “Захиалагчийн өгөгдөл” гэж Захиалагч системд оруулсан, үүсгэсэн, импортолсон болон системээр боловсруулсан өгөгдөл, файл, баримт бичиг болон бусад мэдээллийг;
- “Тохируулга” гэж ERPNext/Frappe-ийн стандарт боломжид хийсэн configuration, workflow, report, print format, form болон бусад тохиргоог;
- “Хөгжүүлэлт” гэж Захиалагчийн шаардлагын дагуу шинээр программын код, module, application, integration болон бусад программ хангамж боловсруулах ажиллагааг;
- “SLA” гэж үйлчилгээний түвшин, хариу өгөх хугацаа, дэмжлэгийн хүрээ болон холбогдох нөхцөлийг тодорхойлсон Service Level Agreement-ийг;
- “Ажлын даалгавар” гэж тодорхой төсөл, ажил, хөгжүүлэлт болон үйлчилгээний хамрах хүрээг тодорхойлсон техникийн болон бизнесийн шаардлагын баримт бичгийг тус тус ойлгоно.
3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
Frappe.MN дараах төрлийн үйлчилгээг үзүүлж болно:
3.1. ERPNext нэвтрүүлэлт
Үүнд:
- бизнесийн процессын шинжилгээ;
- системийн архитектур;
- модуль сонголт;
- системийн тохиргоо;
- master data тохируулах;
- хэрэглэгчийн эрх;
- workflow;
- тайлан;
- dashboard;
- migration;
- testing;
- training;
- go-live;
- post-go-live support
зэрэг ажил багтаж болно.
3.2. Customization болон Development
Захиалагчийн шаардлагад үндэслэн:
- custom field;
- custom form;
- workflow;
- report;
- dashboard;
- print format;
- script;
- custom application;
- module;
- API;
- integration;
- mobile болон веб интерфэйс
зэрэг хөгжүүлэлт хийж болно.
3.3. Hosting
Үйлчилгээний багцаас хамааран ERPNext системийг cloud/server infrastructure дээр байршуулж болно.
Hosting-ийн:
- серверийн нөөц;
- storage;
- backup;
- monitoring;
- security;
- domain;
- SSL;
- deployment
зэрэг нөхцөл нь тухайн багц, гэрээ болон SLA-аар тодорхойлогдоно.
3.4. Техникийн дэмжлэг
Техникийн дэмжлэг нь:
- системийн алдаа;
- configuration;
- хэрэглэгчийн асуулт;
- техникийн зөвлөгөө;
- системийн шинэчлэл;
- backup/restore;
- troubleshooting
зэрэг асуудлыг хамарч болно.
3.5. Зөвлөх үйлчилгээ
Бизнесийн процесс, ERP architecture, digital transformation, accounting, inventory, sales, purchasing, HR, project management болон бусад чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж болно.
4. ҮЙЛЧИЛГЭЭ ЗАХИАЛАХ
4.1. Үйлчилгээ нь дараах баримт бичгийн аль нэгээр баталгаажиж болно:
- Үнийн санал;
- Захиалгын маягт;
- SOW;
- Техникийн даалгавар;
- Үйлчилгээний гэрээ;
- Цахим захиалга;
- Цахим шуудангаар баталгаажуулсан захиалга;
- бусад бичгээр болон цахим хэлбэрээр тохиролцсон баримт бичиг.
4.2. Үйлчилгээний хүрээ, үнэ, хугацаа болон хүлээлгэн өгөх нөхцөл нь тухайн захиалга, гэрээ болон холбогдох баримт бичгээр тодорхойлогдоно.
4.3. Захиалагчийн шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нэмэлт ажил, хугацаа болон төлбөрийн өөрчлөлтийг санал болгож болно.
5. ERPNext БОЛОН OPEN-SOURCE ПРОГРАММ
5.1. ERPNext болон Frappe Framework нь open-source программ хангамж бөгөөд тэдгээрийн лицензийн нөхцөл нь тухайн программын холбогдох open-source лицензээр зохицуулагдана.
5.2. Frappe.MN нь ERPNext-ийн зохиогч, өмчлөгч биш бөгөөд Frappe.MN-ийн үзүүлж буй үйлчилгээ нь ERPNext/Frappe программ хангамжийн нэвтрүүлэлт, тохиргоо, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ болон техникийн дэмжлэгт чиглэнэ.
5.3. ERPNext/Frappe-ийн үндсэн программд гарах community update, security update, bug fix, API өөрчлөлт болон бусад өөрчлөлт нь Frappe.MN-ээс үл хамаарах нөхцөл байж болно.
5.4. Гуравдагч этгээдийн программ, application, API болон integration ашигласан тохиолдолд тухайн гуравдагч этгээдийн лиценз, үйлчилгээний нөхцөл мөн үйлчилнэ.
6. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
6.1. Захиалагч өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
6.2. Захиалагч өөрийн:
- хэрэглэгчийн нэр;
- нууц үг;
- API key;
- token;
- authentication мэдээлэл;
- administrator эрх
зэргийг хамгаалах үүрэгтэй.
6.3. Захиалагчийн бүртгэлээр дамжуулан хийсэн үйлдлийг тухайн Захиалагчийн эрх бүхий хэрэглэгч хийсэн гэж үзэж болох бөгөөд Захиалагч өөрийн хэрэглэгчийн эрхийн зохистой удирдлагыг хариуцна.
6.4. Захиалагчийн хүсэлтээр Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн эрхийг үүсгэх, өөрчлөх, түдгэлзүүлэх болон устгах боломжтой.
7. ЗАХИАЛАГЧИЙН ӨГӨГДӨЛ
7.1. Захиалагчийн системд оруулсан бизнесийн өгөгдөл, баримт бичиг болон бусад мэдээллийн өмчлөл нь хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол Захиалагчид хадгалагдана.
7.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн өгөгдлийг:
- үйлчилгээ үзүүлэх;
- систем ажиллуулах;
- backup хийх;
- техникийн дэмжлэг үзүүлэх;
- алдаа оношлох;
- мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
- хуульд заасан үүргийг биелүүлэх
зорилгоор боловсруулж болно.
7.3. Захиалагч нь системд оруулж буй мэдээлэлдээ шаардлагатай хууль ёсны эрх, зөвшөөрөлтэй байх үүрэгтэй.
7.4. Захиалагч нь бусдын хувийн мэдээлэл, оюуны өмч, худалдааны нууц болон бусад хамгаалагдсан мэдээллийг хууль ёсны үндэслэлгүйгээр системд оруулахгүй.
8. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
8.1. Хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой харилцааг Үйлчилгээ үзүүлэгчийн Нууцлалын бодлогоболон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
8.2. Захиалагч нь өөрийн ажилтан, харилцагч, нийлүүлэгч болон бусад этгээдийн хувийн мэдээллийг системд оруулах тохиолдолд уг мэдээллийг боловсруулах хууль ёсны үндэслэлтэй байна.
8.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн өгөгдөлд хандах эрхийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд хязгаарлана.
8.4. Хэрэв Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн нэрийн өмнөөс хувийн мэдээлэл боловсруулах бол Талууд шаардлагатай тохиолдолд тусдаа Data Processing Agreement (DPA) байгуулж болно.
9. НУУЦЛАЛ
9.1. Талууд хамтран ажиллах явцад олж авсан нууц мэдээллийг гуравдагч этгээдэд хууль бусаар задруулахгүй.
9.2. “Нууц мэдээлэл” гэдэгт:
- бизнесийн мэдээлэл;
- санхүүгийн мэдээлэл;
- хэрэглэгчийн мэдээлэл;
- техникийн мэдээлэл;
- source code;
- архитектур;
- нэвтрэх мэдээлэл;
- API key;
- коммерцийн нөхцөл;
- бизнесийн стратеги;
- бусад нийтэд нээлттэй бус мэдээлэл
хамаарна.
9.3. Нууц мэдээллийг хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад гаргаж өгөх шаардлагатай бол холбогдох этгээдэд боломжтой хэмжээнд урьдчилан мэдэгдэнэ.
9.4. Энэхүү нууцлалын үүрэг нь үйлчилгээ дуусгавар болсон ч үргэлжилнэ.
10. ТӨЛБӨР, ҮНЭ
10.1. Үйлчилгээний үнэ нь тухайн үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, хэрэглэгчийн тоо, серверийн нөөц, хөгжүүлэлт, ажлын хэмжээ болон бусад нөхцөлөөс хамаарна.
10.2. Frappe.MN-ийн үйлчилгээний загварт хэрэглэгч бүрээр тусдаа лицензийн төлбөр ногдуулахгүй байж болно.
Харин тухайн үйлчилгээний багц, hosting, хөгжүүлэлт, дэмжлэг болон бусад үйлчилгээний төлбөрийг тусдаа тооцож болно.
10.3. Үнийн саналд өөрөөр заагаагүй бол үнэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй татвар, төлбөрийн зохицуулалтад нийцүүлэн тооцогдоно.
10.4. Төлбөрийг:
- сар бүр;
- улирал бүр;
- жил бүр;
- үе шаттай;
- урьдчилгаа;
- ажлын гүйцэтгэлээр
төлөхөөр тохиролцож болно.
10.5. Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч мэдэгдэл өгсний дараа холбогдох үйлчилгээг түр түдгэлзүүлж болно.
11. ТӨЛБӨР ХОЦРООСОН ҮЕД
11.1. Төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Захиалагчид мэдэгдэнэ.
11.2. Төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй бол:
- support үйлчилгээ;
- hosting;
- нэмэлт хөгжүүлэлт;
- системийн шинэчлэл;
- бусад үйлчилгээ
түр хугацаагаар түдгэлзүүлж болно.
11.3. Төлбөрийн өр төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үйлчилгээг сэргээж болно.
11.4. Тусгай гэрээнд алданги, торгууль болон бусад нөхцөл тусгасан бол тухайн нөхцөл үйлчилнэ.
12. СИСТЕМИЙН ХҮРТЭЭМЖ
12.1. Hosting үйлчилгээний хүрээнд системийг боломжит хэмжээнд тасралтгүй ажиллуулах зорилгоор зохих арга хэмжээ авна.
12.2. Системийн хүртээмжид дараах нөхцөл нөлөөлж болно:
- cloud infrastructure-ийн доголдол;
- интернетийн тасалдал;
- domain/DNS асуудал;
- гуравдагч этгээдийн үйлчилгээ;
- кибер халдлага;
- force majeure;
- Захиалагчийн буруу тохиргоо;
- зөвшөөрөлгүй өөрчлөлт;
- бусад Үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуурх нөхцөл.
12.3. Тодорхой uptime болон response time шаардлагатай бол SLA-аар тусад нь тогтооно.
13. BACKUP
13.1. Hosting үйлчилгээний багцад заасан тохиолдолд системийн өгөгдлийн backup хийж болно.
13.2. Backup-ийн давтамж, хадгалах хугацаа, restore нөхцөл болон нэмэлт төлбөрийг тухайн үйлчилгээний багц эсэхүл SLA-аар тодорхойлно.
13.3. Backup байгаа нь өгөгдөл алдагдах эрсдэлийг бүрэн арилгана гэсэн баталгаа биш.
13.4. Захиалагч өөрийн чухал өгөгдлийн нэмэлт backup-ийг өөрийн хяналтад хадгалахыг зөвлөж байна.
14. ХӨГЖҮҮЛЭЛТ БА ТЕХНИКИЙН ДААЛГАВАР
14.1. Custom development хийх тохиолдолд Талууд техникийн даалгавар болон хүлээн авах шалгуурыг урьдчилан тохиролцоно.
14.2. Техникийн даалгаварт тусгагдаагүй нэмэлт шаардлагыг Change Request гэж үзэж болно.
14.3. Change Request нь:
- ажлын хэмжээ;
- хугацаа;
- үнэ;
- нөөц;
- техникийн шийдэл
дээр өөрчлөлт оруулж болно.
14.4. Захиалагч шаардлагатай мэдээлэл, шийдвэр, зөвшөөрлийг хугацаанд нь өгөөгүйгээс ажил саатсан бол Үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлийн хугацааг зохих хэмжээгээр сунгаж болно.
15. ХҮЛЭЭН АВАХ
15.1. Хөгжүүлсэн систем, module, report, integration болон бусад ажлыг тохиролцсон acceptance criteria-ийн дагуу хүлээлгэн өгнө.
15.2. Захиалагч хүлээн авснаас хойш тохиролцсон хугацаанд үндэслэл бүхий алдаа, зөрчлийг бичгээр мэдэгдэнэ.
15.3. Хэрэв тохиролцсон хугацаанд үндэслэл бүхий гомдол гаргаагүй бол тухайн ажлыг хүлээн авсан гэж үзэж болно.
15.4. Үйлчилгээний баталгаат засварын хугацаа болон хамрах хүрээг тусгай гэрээ, SOW эсхүл SLA-аар тодорхойлно.
16. ОЮУНЫ ӨМЧ
16.1. ERPNext, Frappe Framework болон бусад open-source программын оюуны өмч нь тухайн лиценз, зохиогч болон эрх эзэмшигчдэдээ хамаарна.
16.2. Үйлчилгээ үзүүлэгчийн өмнө нь эзэмшиж байсан:
- framework;
- library;
- reusable code;
- template;
- methodology;
- tool;
- documentation;
- know-how;
- generic component
нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч хэвээр байна.
16.3. Захиалагчийн төлбөр төлсөн, тусгайлан түүнд зориулан боловсруулсан custom source code-ийн ашиглах эрх болон өмчлөх эрхийг Талууд SOW эсэхүл тусгай гэрээгээр тодорхойлно.
16.4. Тусгайлан өөрөөр тохиролцоогүй бол Үйлчилгээ үзүүлэгч нь ерөнхий зориулалтын, дахин ашиглах боломжтой техникийн шийдэл, framework, component болон know-how-г бусад төсөлд ашиглах эрхтэй.
16.5. Захиалагчийн нууц мэдээлэл болон Захиалагчийн өөрийн өгөгдлийг бусад харилцагчид задруулахгүй.
17. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Frappe.MN нь:
- cloud provider;
- domain provider;
- payment provider;
- email provider;
- SMS provider;
- payment gateway;
- accounting service;
- API provider;
- Google;
- Microsoft;
- GitHub;
- бусад гуравдагч этгээдийн үйлчилгээ
зэрэг үйлчилгээг ашиглаж болно.
Тухайн гуравдагч этгээдийн үйлчилгээ тасалдах, нөхцөл өөрчлөгдөх, үнэ нэмэгдэх болон үйлчилгээ зогсохтой холбоотой эрсдэлийг боломжтой хэмжээнд Захиалагчид мэдэгдэнэ.
18. ЗӨВШӨӨРӨГДӨХГҮЙ ҮЙЛДЭЛ
Захиалагч дараах үйлдлийг хийхгүй:
- хууль бус зорилгоор систем ашиглах;
- бусдын эрхэд халдах;
- зөвшөөрөлгүй системд нэвтрэх;
- malware, вирус болон хортой код тараах;
- системийн хэвийн ажиллагааг санаатайгаар алдагдуулах;
- зөвшөөрөлгүй penetration testing хийх;
- бусдын хэрэглэгчийн бүртгэлийг ашиглах;
- Frappe.MN-ийн системийн хамгаалалтыг тойрох;
- үйлчилгээний infrastructure-д зөвшөөрөлгүй өөрчлөлт хийх;
- хууль тогтоомж зөрчсөн мэдээлэл хадгалах, боловсруулах.
19. ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
Үйлчилгээ үзүүлэгч дараах нөхцөлд үйлчилгээг түр түдгэлзүүлж болно:
- төлбөр төлөөгүй;
- системийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүссэн;
- хууль бус үйл ажиллагаа илэрсэн;
- бусдын системд халдсан;
- системд хортой программ байршуулсан;
- үйлчилгээний нөхцөлийг ноцтой зөрчсөн;
- эрх бүхий байгууллагын шаардлага гарсан;
- онцгой нөхцөл байдал үүссэн.
Боломжтой тохиолдолд түр түдгэлзүүлэхээс өмнө Захиалагчид мэдэгдэнэ.
20. ҮЙЛЧИЛГЭЭ ЦУЦЛАХ
20.1. Захиалагч үйлчилгээ цуцлах хүсэлтийг гэрээнд заасан журмын дагуу гаргаж болно.
20.2. Үйлчилгээ цуцлагдсан үед тухайн хугацаанд үзүүлсэн үйлчилгээний төлбөр болон гэрээнд заасан бусад төлбөрийг барагдуулна.
20.3. Hosting үйлчилгээ дуусгавар болсон тохиолдолд Захиалагч өөрийн өгөгдлийг тохиролцсон хугацаанд экспортлон авах боломжтой.
20.4. Үйлчилгээ дуусгавар болсны дараа хадгалах шаардлагагүй болсон өгөгдлийг хууль, гэрээ болон Нууцлалын бодлогод нийцүүлэн устгаж болно.
20.5. Өгөгдөл экспортлох формат, хугацаа болон техникийн нөхцөлийг тухайн үйлчилгээний гэрээгээр тодорхойлж болно.
21. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААР
21.1. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн зохих түвшинд ажиллана.
21.2. Гэхдээ дараах нөхцөлөөс үүдсэн шууд бус хохирлыг хариуцахгүй:
- ашиг алдагдах;
- борлуулалт буурах;
- бизнесийн боломж алдагдах;
- нэр хүндийн хохирол;
- гуравдагч этгээдийн системийн доголдол;
- интернетийн тасалдал;
- cloud provider-ийн доголдол;
- Захиалагчийн буруу ашиглалт;
- Захиалагчийн буруу өгөгдөл;
- зөвшөөрөлгүй өөрчлөлт;
- force majeure.
21.3. Үйлчилгээ үзүүлэгчийн хуульд заасан хариуцлагыг энэхүү зүйл нь хязгаарлахгүй.
21.4. Хэрэв тусгай гэрээнд өөрөөр заагаагүй бол Үйлчилгээ үзүүлэгчийн тухайн үйлчилгээтэй холбоотой нийт хариуцлагын дээд хэмжээ нь тухайн хохирол үүссэнээс өмнөх 6 сарын хугацаанд тухайн үйлчилгээний төлбөрт Захиалагчийн төлсөн нийт дүнгээс хэтрэхгүй байна.
Энэ хязгаарлалт нь санаатайгаар хохирол учруулсан, хуульд заасан зайлшгүй хариуцлага болон Талуудын тусгайлан тохиролцсон бусад нөхцөлд хамаарахгүй.
22. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
Дараах нөхцөл нь Талуудын үндэслэл бүхий хяналтаас гадуур байгаа тохиолдолд давагдашгүй хүчин зүйлд тооцогдож болно:
- байгалийн гамшиг;
- гал түймэр;
- үер;
- газар хөдлөлт;
- дайн;
- террорист халдлага;
- цар тахал;
- төрийн байгууллагын шийдвэр;
- өргөн хүрээний цахилгаан, интернетийн тасалдал;
- кибер халдлагын ноцтой нөхцөл;
- cloud infrastructure-ийн томоохон хэмжээний доголдол;
- бусад урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл.
Ийм нөхцөл үүссэн Тал нөгөө Талдаа боломжит богино хугацаанд мэдэгдэнэ.
23. ЦАХИМ ХАРИЛЦАА БА ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ
23.1. Талууд үйлчилгээний захиалга, мэдэгдэл, зөвшөөрөл, нэхэмжлэл, тайлан болон бусад баримт бичгийг цахим хэлбэрээр солилцож болно.
23.2. Хуульд зөвшөөрсөн болон Талуудын тохиролцсон тохиолдолд цахим гарын үсэг бүхий баримт бичгийг гэрээ, баталгаажуулалт болон бусад эрх зүйн харилцаанд ашиглаж болно.
Монгол Улсын Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хүн, хуулийн этгээдийн цахим гарын үсгийг цахим орчинд хэрэглэх эрх зүйн үндсийг тогтоодог.
23.3. Цахим шуудан, системийн notification болон талуудын тохиролцсон цахим сувгаар хүргүүлсэн мэдэгдлийг тухайн харилцааны нөхцөлөөс хамааран зохих мэдэгдэл гэж үзэж болно.
24. АУДИТ БА ХАНДАЛТ
Үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, алдаа оношлох, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Үйлчилгээ үзүүлэгч эрх бүхий техникийн ажилтнуудаар системийн тодорхой хэсэгт хандаж болно.
Ийм хандалтыг зөвхөн шаардлагатай хэмжээнд хийж, Захиалагчийн нууц мэдээллийг хамгаална.
25. НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ ХОЛБОО
Энэхүү Нөхцөл нь Frappe.MN-ийн Нууцлалын бодлого-той хамт хэрэгжинэ.
Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах болон ашиглахтай холбоотой нэмэлт нөхцөлийг Нууцлалын бодлогод тусгана.
26. ӨӨРЧЛӨЛТ
Үйлчилгээ үзүүлэгч нь:
- технологийн өөрчлөлт;
- хууль тогтоомжийн өөрчлөлт;
- үйлчилгээний шинэчлэл;
- аюулгүй байдлын шаардлага;
- бизнесийн нөхцөл
зэргээс шалтгаалан энэхүү Нөхцөлд өөрчлөлт оруулж болно.
Материаллаг өөрчлөлт орсон тохиолдолд боломжтой хэмжээнд Захиалагчдад мэдэгдэнэ.
Шинэ нөхцөл хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож болно.
27. ГЭРЭЭНИЙ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ
Энэхүү Нөхцөлийн аль нэг заалт хүчингүй болсон тохиолдолд бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Хүчингүй болсон заалтыг хуульд нийцсэн, анхны зорилгод хамгийн ойр заалтаар солихыг Талууд эрмэлзэнэ.
28. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
28.1. Талууд энэхүү Нөхцөлтэй холбоотой аливаа маргааныг эхний ээлжид харилцан хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ.
28.2. Хэлэлцээгээр шийдвэрлэж чадаагүй маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
28.3. Энэхүү Нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
29. ХОЛБОО БАРИХ
Үйлчилгээ үзүүлэгч:
ДИЖИТАЛ КОНСАЛТИНГ СЕРВИС ХХК
И-мэйл: [TERMS@FRAPPE.MN]
Вебсайт: /