ERPNEXT НЭВТРҮҮЛЭЛТ · СИСТЕМИЙН ИНТЕГРАЦ · ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ

Frappe.MN

Байгууллагын өсөлтийг хурдасгах ERP шийдэл, нэвтрүүлэлт, интеграцийн мэргэжлийн түнш

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 10 сарын 01 өдөр

1. ТАНИЛЦУУЛГА

Энэхүү Нууцлалын бодлого (“Нууцлалын бодлого”) нь Дижитал Консалтинг Сервис ХХК (“Frappe.MN”, “Бид”, “Манай”) нь http://frappe.local/ болон түүнтэй холбоотой дэд домэйн, веб хуудас, программ хангамж, ERPNext/Frappe үйлчилгээ болон бусад цахим үйлчилгээгээр дамжуулан Таны (“Та”, “Таны”) хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах болон бусад хэлбэрээр ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

Энэхүү Нууцлалын бодлогыг Таны хувийн мэдээлэлтэй холбоотой эрх, бидний хүлээх үүрэг, мэдээлэл боловсруулах нөхцөлийг ойлгоход зориулан боловсруулсан болно.

Та манай вебсайт, үйлчилгээ, бүртгэл, ERPNext/Frappe орчин болон бусад үйлчилгээг ашиглахаасаа өмнө энэхүү Нууцлалын бодлоготой танилцана уу.

Манай үйлчилгээтэй холбоотой Үйлчилгээний нөхцөл, гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг энэхүү Нууцлалын бодлоготой хамт мөрдөнө.

Энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлнэ. Материаллаг ач холбогдол бүхий өөрчлөлтийн талаар боломжтой тохиолдолд бүртгэлтэй хэрэглэгчдэд мэдэгдэнэ.

2. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ

Энэхүү Нууцлалын бодлого нь Frappe.MN-ийн өөрийн вебсайт, үйлчилгээ болон бидний хариуцан боловсруулж буй мэдээлэлд хамаарна.

Энэхүү бодлого нь:

  • гуравдагч этгээдийн вебсайт, программ, аппликейшн болон үйлчилгээнд;
  • гуравдагч этгээдийн өөрийн нууцлалын бодлогоор зохицуулагдах мэдээлэлд;
  • Frappe.MN-ийн үйлчилгээтэй холбогдсон боловч тухайн гуравдагч этгээд өөрөө цуглуулж, боловсруулж байгаа мэдээлэлд

шууд хамаарахгүй.

Жишээлбэл, Та манай вебсайтаас гуравдагч этгээдийн вебсайт, төлбөрийн систем, нийгмийн сүлжээ, программ хангамж эсвэл бусад үйлчилгээ рүү шилжсэн тохиолдолд тухайн этгээдийн өөрийн нууцлалын бодлого үйлчилнэ.

3. БИДНИЙ ЦУГЛУУЛЖ БОЛОХ МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

3.1. Холбоо барих мэдээлэл

Бид Таны:

  • овог, нэр;
  • байгууллагын нэр;
  • албан тушаал;
  • утасны дугаар;
  • цахим шуудангийн хаяг;
  • холбоо барих бусад мэдээллийг

цуглуулж болно.

3.2. Бүртгэлийн мэдээлэл

Та Frappe.MN-ийн үйлчилгээ ашиглах зорилгоор бүртгэл үүсгэсэн тохиолдолд:

  • хэрэглэгчийн нэр;
  • цахим шуудан;
  • нууц үгийн хамгаалагдсан мэдээлэл;
  • байгууллагын мэдээлэл;
  • эрх, үүрэгтэй холбоотой мэдээлэл;
  • үйлчилгээний тохиргоо;
  • бүртгэлтэй холбоотой бусад мэдээллийг

цуглуулж, боловсруулж болно.

3.3. Төлбөр, тооцооны мэдээлэл

Үйлчилгээ худалдан авах, төлбөр төлөх үед бид:

  • төлбөр төлөгчийн нэр;
  • байгууллагын нэр;
  • төлбөрийн хаяг;
  • нэхэмжлэхийн мэдээлэл;
  • татварын мэдээлэл;
  • төлбөрийн дүн, огноо болон төлбөрийн гүйлгээтэй холбоотой техникийн мэдээллийг

боловсруулж болно.

Банкны картын бүтэн дугаар, CVC/CVV зэрэг төлбөрийн нууц мэдээллийг бид өөрсдөө хадгалахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар дамжуулан боловсруулна.

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой байж болно.

3.4. Техникийн болон ашиглалтын мэдээлэл

Та манай вебсайт болон үйлчилгээг ашиглах үед дараах техникийн мэдээлэл автоматаар бүртгэгдэж болно:

  • IP хаяг;
  • браузерын төрөл;
  • үйлдлийн систем;
  • төхөөрөмжийн төрөл;
  • дэлгэцийн хэмжээ, нягтаршил;
  • хэлний тохиргоо;
  • хандсан хуудас;
  • хандсан огноо, цаг;
  • дарсан холбоос;
  • эх сурвалж болон гарах хуудас;
  • хэрэглэгчийн үйлдлийн дараалал;
  • ойролцоох байршлын мэдээлэл;
  • системийн бүртгэл болон аюулгүй байдлын лог.

Эдгээр мэдээллийг үйлчилгээний хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, алдааг илрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ашиглаж болно.

3.5. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл

Frappe.MN болон ERPNext-тэй холбоотой үйлчилгээний хүрээнд Та өөрийн байгууллагын мэдээлэл, баримт бичиг, өгөгдөл, файл болон бусад мэдээллийг системд оруулж болно.

Тухайн мэдээлэл нь Таны байгууллагын болон хэрэглэгчийн өөрийн өгөгдөл байж болох бөгөөд бид тэдгээрийг зөвхөн холбогдох үйлчилгээ үзүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангах болон гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүрээнд боловсруулна.

Хэрэв Та GitHub, GitLab, Google, Microsoft болон бусад гуравдагч этгээдийн үйлчилгээтэй холболт үүсгэвэл тухайн үйлчилгээнээс зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл авах боломжтой.

4. БИД МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Бид мэдээллийг дараах үндсэн аргаар цуглуулж болно.

4.1. Таны шууд өгсөн мэдээлэл

Та:

  • бүртгэл үүсгэх;
  • үйлчилгээ захиалах;
  • гэрээ байгуулах;
  • төлбөр төлөх;
  • санал хүсэлт өгөх;
  • техникийн дэмжлэг авах;
  • бидэнтэй холбоо барих;
  • маягт бөглөх;
  • үйлчилгээ ашиглах

үед мэдээллээ бидэнд өгч болно.

4.2. Автоматаар цуглуулах

Та вебсайт болон манай системтэй харилцах үед техникийн болон ашиглалтын зарим мэдээллийг автоматаар цуглуулж болно.

4.3. Гуравдагч этгээдээс авах

Шаардлагатай тохиолдолд бид:

  • төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч;
  • нэвтрэлт, танилт баталгаажуулалтын үйлчилгээ;
  • интеграцийн үйлчилгээ;
  • GitHub, GitLab болон бусад холбогдох платформ;
  • хуульд зөвшөөрсөн бусад эх үүсвэрээс

мэдээлэл авч болно.

5. ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР ЗОРИЛГООР АШИГЛАХ ВЭ?

Бид Таны мэдээллийг дараах зорилгоор боловсруулж болно.

5.1. Үйлчилгээ үзүүлэх

Таны мэдээллийг:

  • Frappe.MN болон ERPNext үйлчилгээ үзүүлэх;
  • хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, удирдах;
  • захиалга боловсруулах;
  • техникийн дэмжлэг үзүүлэх;
  • системийн ажиллагааг хангах;
  • гэрээний үүргийг биелүүлэх;
  • төлбөр, тооцоо хийх

зорилгоор ашиглана.

5.2. Тантай холбоо барих

Бид Тантай:

  • үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл;
  • захиалга болон төлбөрийн мэдээлэл;
  • техникийн мэдээлэл;
  • аюулгүй байдлын мэдэгдэл;
  • үйлчилгээний өөрчлөлт;
  • гэрээ, хуульд заасан мэдээлэл

хүргэх зорилгоор холбоо барьж болно.

5.3. Үйлчилгээ сайжруулах

Бид мэдээллийг:

  • системийн ажиллагааг сайжруулах;
  • алдаа илрүүлэх;
  • хэрэглэгчийн туршлагыг сайжруулах;
  • шинэ үйлчилгээ хөгжүүлэх;
  • техникийн гүйцэтгэлийг шинжлэх

зорилгоор ашиглаж болно.

Боломжтой тохиолдолд статистик болон шинжилгээний зориулалтаар хүнийг шууд тодорхойлох боломжгүй болгосон мэдээллийг ашиглана.

5.4. Аюулгүй байдал болон хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх

Бид мэдээллийг:

  • залилан;
  • зөвшөөрөлгүй нэвтрэлт;
  • кибер халдлага;
  • системийн зүй бус ашиглалт;
  • үйлчилгээний нөхцөл зөрчих;
  • бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах

үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шалгах зорилгоор боловсруулж болно.

5.5. Маркетинг, мэдээллийн зорилго

Таны зөвшөөрөл шаардлагатай тохиолдолд бид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт, арга хэмжээ болон бусад мэдээллийг цахим шуудан болон бусад сувгаар хүргэж болно.

Та маркетингийн зориулалттай мэдээлэл хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Гэхдээ үйлчилгээний хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай техникийн, аюулгүй байдлын болон гэрээний мэдэгдлүүдийг маркетингийн мэдээлэлд тооцохгүй.

6. МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ДАМЖУУЛАХ

Бид Таны мэдээллийг зөвхөн хууль тогтоомж, гэрээ, Таны зөвшөөрөл болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хууль ёсны үндэслэлд тулгуурлан гуравдагч этгээдэд дамжуулж болно.

Үүнд:

6.1. Үйлчилгээ үзүүлэгч

Веб хостинг, сервер, cloud, төлбөр, цахим шуудан, аналитик, аюулгүй байдал, техникийн дэмжлэг болон бусад үйлчилгээг үзүүлэгч байгууллагад шаардлагатай мэдээллийг дамжуулж болно.

Ийм мэдээлэл боловсруулагчтай байгуулсан гэрээнд мэдээлэл боловсруулах зорилго, хугацаа, мэдээллийн төрөл болон мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөлийг тусгана.

6.2. Хамтран ажиллагч болон интеграцийн үйлчилгээ

Таны хүсэлтээр эсхүл үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд Frappe.MN-тэй хамтран ажилладаг үйлчилгээ, платформ болон системүүдтэй мэдээлэл солилцож болно.

6.3. Байгууллагын өөрийн хэрэглэгчид

Хэрэв Та байгууллагын хэрэглэгчийн эрхээр Frappe.MN/ERPNext систем ашиглаж байгаа бол тухайн байгууллагын эрх бүхий администратор Таны систем дэх мэдээлэлд тухайн байгууллагаас олгосон эрхийн хүрээнд хандах боломжтой.

6.4. Хуульд заасан үндэслэлээр

Хууль, шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагаар мэдээллийг өгөх шаардлагатай бол холбогдох мэдээллийг хуульд заасан хүрээнд гаргаж өгч болно.

6.5. Таны хүсэлтээр

Та өөрөө мэдээллээ нийтэд нээлттэй болгох, гуравдагч этгээдтэй холбох, эсхүл бусад байдлаар дамжуулахыг хүссэн тохиолдолд холбогдох мэдээллийг Таны хүсэлтэд нийцүүлэн ашиглаж болно.

6.6. Гадаад улсад мэдээлэл дамжуулах

Frappe.MN-ийн зарим технологийн үйлчилгээ, cloud infrastructure, backup, интеграцийн үйлчилгээ нь Монгол Улсаас гадуур байрлах сервер, үйлчилгээ үзүүлэгчийг ашиглаж болно.

Ийм тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох гэрээ болон Таны зөвшөөрөлд нийцүүлэн мэдээллийг гадаад улсад дамжуулна.

Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулахтай холбоотой тусгай шаардлага тавьдаг.

7. ТАНЫ ЭРХ

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Та дараах эрхийг эдэлнэ.

7.1. Мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрөл өгөх эсхүл татгалзах

Хуульд өөрөөр заагаагүй бол Та өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй.

7.2. Мэдээлэл боловсруулж байгаа эсэхийг мэдэх

Та өөрийн мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэх болон үүний зорилгын талаар мэдээлэл авах эрхтэй.

7.3. Мэдээллийн хуулбар авах

Та өөрт хамаарах мэдээллийн хуулбарыг хуульд заасан нөхцөлийн дагуу цаасан болон цахим хэлбэрээр авах хүсэлт гаргаж болно.

7.4. Буруу мэдээллийг засуулах

Хэрэв Таны мэдээлэл буруу, дутуу эсхүл хуучирсан бол түүнийг засуулах, нэмэлт мэдээлэл оруулах хүсэлт гаргах эрхтэй.

7.5. Мэдээлэл устгуулах

Хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд өөрт хамаарах мэдээллийг устгуулах хүсэлт гаргаж болно.

Гэхдээ хуульд хадгалах үүрэг хүлээлгэсэн, гэрээний үүрэг хэрэгжүүлэхэд шаардлагатай, маргаан шийдвэрлэхэд шаардлагатай болон хуульд заасан бусад мэдээллийг холбогдох хугацаанд хадгалж болно.

7.6. Зөвшөөрлөө цуцлах

Мэдээлэл боловсруулах үндэслэл нь Таны зөвшөөрөлд тулгуурлаж байгаа тохиолдолд Та зөвшөөрлөө цуцлах эрхтэй.

Зөвшөөрөл цуцалсан нь зөвшөөрлийг цуцлахаас өмнө хууль ёсны үндэслэлээр хийсэн мэдээлэл боловсруулалтыг буцаан хууль бус болгохгүй.

7.7. Боловсруулалтыг зогсоох хүсэлт гаргах

Хуульд заасан нөхцөлийн хүрээнд Та өөрийн мэдээллийг боловсруулах, ашиглах ажиллагааг зогсоох хүсэлт гаргаж болно.

7.8. Автомат боловсруулалтын үр дүнтэй холбоотой эрх

Хүний оролцоогүй цахим боловсруулалтын үр дүнд Таны эрх, эрх чөлөөнд нөлөөлөх шийдвэр гарсан тохиолдолд холбогдох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Frappe.MN нь одоогоор хүнийг зөвхөн автомат шийдвэр гаргалтаар үнэлж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэх зорилготой автомат шийдвэрийн систем ажиллуулахгүй.

8. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ, УСТГАХ

Бид Таны мэдээллийг цуглуулсан зорилгод шаардлагатай хугацаанд болон хууль тогтоомж, гэрээний дагуу хадгална.

Хадгалах хугацааг дараах хүчин зүйлсийг харгалзан тогтооно:

  • үйлчилгээ идэвхтэй байгаа эсэх;
  • гэрээний хугацаа;
  • төлбөр, татварын баримт хадгалах хууль ёсны шаардлага;
  • техникийн болон аюулгүй байдлын шаардлага;
  • маргаан, хууль эрх зүйн ажиллагаа байгаа эсэх;
  • мэдээлэл хадгалах бусад хууль ёсны үндэслэл.

Үйлчилгээ дууссан тохиолдолд тухайн мэдээллийг хууль, гэрээ болон техникийн шаардлагад нийцүүлэн устгах, архивлах эсхүл таних боломжгүй болгох арга хэмжээ авч болно.

8.1. Нөөц хуулбар

Системийн нөөц хуулбар тодорхой хугацаанд хадгалагдаж болно. Нөөц хуулбарт хадгалагдсан устгасан мэдээллийг ердийн үйл ажиллагааны хүрээнд ашиглахгүй бөгөөд систем сэргээх, техникийн шаардлага болон хуульд заасан шаардлагын үед ашиглаж болно.

9. COOKIE, WEB BEACON БОЛОН БУСАД ТЕХНОЛИ

Frappe.MN нь вебсайтын хэвийн ажиллагааг хангах, хэрэглэгчийн тохиргоог хадгалах, аюулгүй байдлыг хангах болон хэрэглээний статистик гаргах зорилгоор cookie болон ижил төрлийн технологийг ашиглаж болно.

Cookie-ийн тохиргоог браузерын тохиргоогоор удирдах боломжтой боловч зарим cookie-г хаасан тохиолдолд вебсайтын зарим функц хэвийн ажиллахгүй байж болно.

Cookie-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусдаа Cookie Policy-д тусгана.

10. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бид Таны мэдээллийн:

  • нууцлал;
  • бүрэн бүтэн байдал;
  • хүртээмж;
  • зөвшөөрөлгүй ашиглалтаас хамгаалагдсан байдлыг

хангах зорилгоор зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Үүнд шаардлагатай тохиолдолд:

  • хандалтын эрхийн удирдлага;
  • нэвтрэлтийн хамгаалалт;
  • шифрлэлт;
  • нөөц хуулбар;
  • системийн лог;
  • мониторинг;
  • аюулгүй байдлын шинэчлэл;
  • мэдээлэлд хандах эрхийн хязгаарлалт

зэрэг арга хэмжээ багтаж болно.

Гэхдээ интернэтээр мэдээлэл дамжуулах болон цахим системийн ашиглалт нь 100 хувь эрсдэлгүй байх боломжгүй тул бид боломжит эрсдэлийг бууруулах зохих арга хэмжээг авч ажиллана.

Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, мэдээлэл алдагдсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, мэдээллийн эзэн болон эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь мэдээлэл хариуцагч болон мэдээлэл боловсруулагчид мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод журам, мэдээлэл алдагдсан үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх зэрэг үүргийг тогтоосон байдаг.

11. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ВЕБСАЙТ, ПРОГРАММ, ҮЙЛЧИЛГЭЭ

Манай вебсайт болон үйлчилгээнд гуравдагч этгээдийн вебсайт, программ, платформ болон үйлчилгээний холбоос байж болно.

Тухайн гуравдагч этгээдийн үйлчилгээ рүү шилжсэн тохиолдолд Таны мэдээлэл тухайн этгээдийн өөрийн нууцлалын бодлогын дагуу боловсруулагдана.

Frappe.MN нь гуравдагч этгээдийн вебсайт, программ, платформын мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааг шууд хариуцахгүй.

Иймд Та тухайн гуравдагч этгээдийн нууцлалын бодлого болон үйлчилгээний нөхцөлтэй танилцахыг зөвлөж байна.

12. ЭНЭ НУУЦЛАЛЫН БОДЛОГОД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ

Бид үйлчилгээ, технологи, хууль эрх зүйн шаардлага болон бизнесийн үйл ажиллагаагаа шинэчлэхтэй холбоотойгоор энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно.

Шинэчилсэн хувилбар нь вебсайтад нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох эсхүл тухайн шинэ хувилбарт өөрөөр заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.

Материаллаг ач холбогдол бүхий өөрчлөлт орсон тохиолдолд боломжтой бөгөөд шаардлагатай хэмжээнд бүртгэлтэй хэрэглэгчдэд цахим шуудан, системийн мэдэгдэл эсхүл вебсайтын мэдэгдлээр мэдээлнэ.

Та энэхүү Нууцлалын бодлогыг тогтмол шалгаж, хамгийн сүүлийн хувилбартай танилцана уу.

13. ХҮҮХДИЙН МЭДЭЭЛЭЛ

Frappe.MN-ийн бизнесийн үйлчилгээ нь ерөнхийдөө байгууллага, мэргэжлийн хэрэглэгч болон насанд хүрсэн хэрэглэгчдэд зориулагдсан.

Бид 18 нас хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулах зорилгоор үйлчилгээ үзүүлдэггүй.

Хэрэв эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь хүүхдийн хувийн мэдээллийг бидэнд зөвшөөрөлгүй өгсөн гэж үзвэл доорх холбоо барих мэдээллээр бидэнд мэдэгдэж болно.

Бид хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авна.

14. БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Энэхүү Нууцлалын бодлого, Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулахтай холбоотой асуулт, хүсэлт, гомдол болон мэдээллийн эзний эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг дараах мэдээллээр бидэнд ирүүлнэ.

Мэдээлэл хариуцагч:
Дижитал Консалтинг Сервис ХХК

И-мэйл:
[PRIVACY@FRAPPE.MN]

Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт ирүүлсэн тохиолдолд хүсэлт гаргагчийн хэн болохыг шаардлагатай хэмжээнд баталгаажуулж болно.

Бид хуульд заасан хугацаа, шаардлагын хүрээнд Таны хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээ авна.


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол

Мэргэжилтэнтэй холбогдох