ERPNEXT НЭВТРҮҮЛЭЛТ · СИСТЕМИЙН ИНТЕГРАЦ · ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ

Frappe.MN

Байгууллагын өсөлтийг хурдасгах ERP шийдэл, нэвтрүүлэлт, интеграцийн мэргэжлийн түнш

Бизнес удирдлагын цогц систем

БИЗНЕС УДИРДЛАГЫН
ЦОГЦ СИСТЕМ

Бүтээгдэхүүн бүрийг байгууллагын бодит хэрэгцээ, бизнесийн процесс болон Монголын зах зээлийн нөхцөлд тохируулан ашиглах, хөгжүүлэх боломжтой систем юм.

ERPNext
нь санхүү, борлуулалт, худалдан авалт, агуулах, үйлдвэрлэл, төсөл, хүний нөөц болон бусад үндсэн бизнесийн процессыг нэг платформ дээр удирдах боломжтой yнээлттэй эх бүхий ERP систем юм.

Frappe HR
нь байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалт, үндсэн мэдээлэл, ирц бүртгэл, чөлөө, цалин олголт, бүтээмжийн урамшуулал тооцоолол болон бусад процессыг нэг системд удирдах шийдэл юм.

Frappe CRM
нь байгууллагын харилцагчийн мэдээллийн нэгдсэн бөгөөд борлуулалтын сэжим, боломж, нэхэмжлэл болон үйл явцыг системтэйгээр удирдаж, санхүүгийн процесс руу холбох боломжтой шийдэл юм.

Frappe Education
Бага, дунд, их, дээд сургууль болон сургалтын байгууллагын үйл ажиллагаа, оюутан, суралцагчдын бүртгэл, хичээл, багш, хуваарь, ирц, үнэлгээ, төлбөр болон сургалтын үйл явцыг нэгдсэн нэг системээр удирдах нэгдсэн шийдэл юм.

Frappe Healthcare
нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, өвчтөний бүртгэл, үзлэг, эмчийн хуваарь, эмчилгээ, эмчилгээний түүх, эм, төлбөр тооцоог уялдуулан удирдах боломжтой нэгдсэн платформ юм.

НУТАГШУУЛАЛТ

Frappe болон ERPNext системийг Монгол Улсын бизнесийн орчин, хууль эрх зүй, татвар, нягтлан бодох бүртгэл, тайлагнал болон байгууллагын дотоод процессод нийцүүлэн тохируулсан, Монгол хэлний интерфейс, үндэсний тайлангийн формат, баталгаажуулалтын урсгал, банк болон бусад дотоодын системийн интеграцийг ашиглах боломжтой нэмэлт хөгжүүлэлтүүд юм.

eBarimt
нь ERPNext системээс борлуулалт, төлбөр болон нэхэмжлэлийн мэдээллийг Монгол Улсын eBarimt системтэй уялдуулан цахим төлбөрийн баримт үүсгэх, мэдээлэл дамжуулах, бүртгэлийг автоматжуулах шийдэл юм.

eTax
нь ERPNext систем дэх борлуулалт, худалдан авалт, татварын мэдээллийг Монгол Улсын цахим татварын системтэй уялдуулан татварын бүртгэл, тайлагнал болон холбогдох мэдээлэл дамжуулалтыг автоматжуулах шийдэл юм.

eBalance
нь ERPNext-ийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэдээллийг Монгол Улсын цахим тайлангийн системтэй уялдуулан санхүүгийн тайлан, холбогдох мэдээллийг бэлтгэх, дамжуулах болон тайлагналын үйл явцыг автоматжуулах шийдэл юм.

eCustoms
нь ERPNext системийн худалдан авалт, бараа материал, импортын гаалийн мэдээллийг цахим гаалийн системтэй уялдуулан холбогдох мэдээллийг бүртгэх, боловсруулах, дамжуулах үйл явцыг автоматжуулах шийдэл юм.

Голомт Банк
нь ERPNext системийг Голомт Банкны цахим банк, төлбөр тооцооны үйлчилгээнүүдтэй уялдуулан дансны мэдээлэл, гүйлгээ, төлбөр болон төлөлтийн бүртгэлийг автоматжуулах шийдэл юм.

ХААН Банк
нь ERPNext системийг ХААН Банкны цахим банк, төлбөр тооцооны үйлчилгээнүүдтэй уялдуулан дансны мэдээлэл, гүйлгээ, төлбөр болон төлөлтийн бүртгэлийг автоматжуулах шийдэл юм.

ХАС Банк
нь ERPNext системийг ХАС Банкны цахим банк, төлбөр тооцооны үйлчилгээнүүдтэй уялдуулан дансны мэдээлэл, гүйлгээ, төлбөр болон төлөлтийн бүртгэлийг автоматжуулах шийдэл юм.

Худалдаа Хөгжлийн Банк
нь ERPNext системийг Худалдаа Хөгжлийн Банкны цахим банк, төлбөр тооцооны үйлчилгээнүүдтэй уялдуулан дансны мэдээлэл, гүйлгээ, төлбөр болон төлөлтийн бүртгэлийг автоматжуулах шийдэл юм.

QPay
нь ERPNext системийг онлайн төлбөрийн үйлчилгээтэй холбон, харилцагчийн төлбөрийг цахимаар хүлээн авах, гүйлгээг баталгаажуулах болон төлбөрийн мэдээллийг ERP системд автоматаар бүртгэх шийдэл юм.

Social Pay
нь ERPNext системийг Social Pay онлайн төлбөрийн үйлчилгээтэй холбон, харилцагчийн төлбөрийг цахимаар хүлээн авах, гүйлгээг баталгаажуулах болон төлбөрийн мэдээллийг ERP системд автоматаар бүртгэх шийдэл юм.

Apple Pay
нь ERPNext системийг Apple Pay онлайн төлбөрийн үйлчилгээтэй холбон, харилцагчийн төлбөрийг цахимаар хүлээн авах, гүйлгээг баталгаажуулах болон төлбөрийн мэдээллийг ERP системд автоматаар бүртгэх шийдэл юм.

Google Pay
нь ERPNext системийг Google Pay онлайн төлбөрийн үйлчилгээтэй холбон, харилцагчийн төлбөрийг цахимаар хүлээн авах, гүйлгээг баталгаажуулах болон төлбөрийн мэдээллийг ERP системд автоматаар бүртгэх шийдэл юм.

Timely
нь ERPNext системийг Timely ирцийн бүртгэл болон цагийн менежментийн системтэй уялдуулан, ажилтны ирц, ажилласан цаг, илүү цаг, чөлөө болон холбогдох мэдээллийг байгууллагын хүний нөөц, цалин болон санхүүгийн үйл явцтай холбох шийдэл юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол

Мэргэжилтэнтэй холбогдох